Тохируулга Амжилтгүй боллоо

Хэрэв зүүн талын NW1 чийдэн асаалттай, баруун талын NW2 чийдэн анивчиж байвал, принтер холболтын алдааны статуст байна.
-г дарж алдааг арилгаад, сүлжээний тохируулгыг дахин гүйцэтгэ.
Хандалтын цэг (утасгүй рүүтэр) асаалттай эсэх. Хэрэв унтраалттай бол хандалтын цэг (утасгүй рүүтэр)-ийг дахин эхлүүл. Өөр хэрэглэгчид бас сүлжээг хэрэглэж байж болзошгүйг анхаараарай.
Хандалтын цэг (утасгүй рүүтэр)-ийн DHCP функц идэвхжсэн эсэх. Хэрэв цуцлагдсан байвал, идэвхжүүл.
Принтерээ хандалтын цэг (утасгүй рүүтэр)-т ойрхон байрлуул.
Хандалтын цэг (утасгүй рүүтэр) WPS-г дэмждэг эсэхийг шалга. Хэрэв WPS-г дэмжихгүй бол, Товчлуурын Тохируулга (WPS) ашиглан сүлжээ үүсгэх боломжгүй.
Хэрэв MAC хаяг шүүлтийн функц идэвхжсэн бол, принтерийнхээ MAC хаягийг шүүгдэхээс сэргийлж бүртгүүлээрэй.
Хандалтын цэг (утасгүй рүүтэр)-т тохируулсан Wi-Fi холболтын горим (IEEE802.11*) принтерийнхтэй таарч байгаа эсэхийг шалга. (*Таны байрлалаас шалтгаалж дэлгэц ялгаатай байх болно.)