Сүлжээний холболтын тайланг хэвлэж шийдлүүдийг шалгах

1 . Цаасыг ачаал.

2 . товчийг дар.

Сүлжээний холболтын тайлан дээрх зурвас болон алдааны кодуудыг шалгаж, шийдлүүдийг нь дагаарай.
a: Алдааны код
Код
Шийдэл
E-2
E-3
E-7
Хандалтын цэг асаалттай эсэхийг шалга.
Компьютер болон бусад төхөөрөмжүүд хандалтын цэгт зөв холбогдсон эсэхийг шалга.
Принтерийг хандалтын цэгт ойрхон байрлуул. Хоорондох бүх саад болох зүйлсийг зайлуул.
Хэрэв та SSID-г гар аргаар оруулсан бол зөв оруулсан эсэхээ шалга. Та SSID-г сүлжээний холболтын тайлан Network Status хэсгээс шалгах боломжтой.
Товчлуурын тохируулга ашиглан сүлжээ үүсгэхийн тулд хандалтын цэг нь WPS-г дэмжих эсэхийг шалга. Хэрэв WPS-г дэмжихгүй бол товчлуурын тохируулга ашиглан сүлжээ үүсгэх боломжгүй.
SSID-д зөвхөн ASCII тэмдэгтүүд (үсэг, тоо болон ялгах тэмдэгтүүд) ашиглагдсан эсэхийг шалга. ASCII тэмдэгтүүдээс өөр ямар нэг тэмдэгт агуулсан SSID-г принтер гаргах боломжгүй.
Хандалтын цэгт холбогдохын өмнө SSID болон нууц үгийг шалгана уу. Хэрэв та хандалтын цэгийг өгөгдмөл тохиргоогоор нь хэрэглэж байгаа бол SSID болон нууц үг шошгон дээр бичигдсэн байх болно. Хэрэв та SSID болон нууц үгийг мэдэхгүй бол хандалтын цэгийг тохируулсан хүнтэй холбогдох буюу хандалтын цэгтэй хамт ирсэн бичиг баримтыг үзээрэй.
Хэрэв та ухаалаг төхөөрөмжийн тетеринг функц ашиглан үүсгэсэн SSID руу холбогдохыг хүсвэл, ухаалаг төхөөрөмжтэй дагалдаж ирсэн бичиг баримт дээрх SSID болон нууц үгийг шалгана уу.
Хэрэв Wi-Fi холболт гэнэт салгагдсан бол, дараахыг шалгана уу. Хэрэв эдгээрийн аль нэгийг хэрэглэх боломжтой бол, хамт ирсэн програм хангамжийн диск эсвэл вэб сайтнаас татаж авсан програмыг ашиглан сүлжээний тохиргоог ресет хий.
http://epson.sn > Тохируулга
Өөр нэг Wi-Fi төхөөрөмж товчлуурын тохируулгыг ашиглан сүлжээнд нэмэгдлээ.
Wi-Fi сүлжээ нь товлуурын тохируулгаас өөр аргаар тохируулагдсан байна.
E-5
Хандалтын цэгийн аюулгүй байдлын төрөл нь дараах зүйлүүдийн аль энд тохируулагдсан эсэхийг магадла. Хэрэв үгүй бол хандалтын цэгийн аюулгүй байдлын төрлийг солин, принтерийн сүлжээний тохиргоог ресет хий.
WEP-64 бит (40 бит)
WEP-128 бит (104 бит)
WPA PSK (TKIP/AES)*
WPA2 PSK (TKIP/AES)*
WPA (TKIP/AES)
WPA2 (TKIP/AES)
*: WPA PSK нь мөн WPA Хувийн гэж бас нэрлэгдэнэ. WPA2 PSK нь мөн WPA2 Хувийн гэж бас нэрлэгдэнэ.
E-6
MAC хаяг шүүлт хүчингүй болсон эсэхийг шалга. Хэрэв хүчинтэй байвал, шүүлтэнд оруулахгүйн тулд принтерийн MAC хаягийг бүртгүүл. Дэлгэрэнгүйг хандалтын цэгтэй дагалдаж ирсэн гарын авлагаас лавлана уу. Та принтерийн MAC хаягийг сүлжээний холболтын тайлан Network Status хэсгээс шалгах боломжтой.
Хэрэв хандалтын цэгийн хамтарсан нотолгоо нь WEP аюулгүйн арга дээр идэвхжсэн байгаа бол, нотолгооны түлхүүр болон индексийг зөв эсэхийг магадлаарай.
E-8
Принтерийн IP хаяг авах нь Autoдээр тохируулагдсан үед, хандалтын цэг дээрх DHCP-ийг идэвхижүүл.
Хэрэв принтерийн IP хаяг авах нь Manual дээр тохируулагдсан бол таны гар аргаар тохируулсан IP хаяг хязгаараас хэтэрсэн (жишээ нь: 0.0.0.0) тул хаагдана. Хүчинтэй IP хаягийг принтерийн хянах самбар буюу Web Configдээр тохируул.
E-9
Дараахийг шалгана уу.
Төхөөрөмжүүд асаалттай эсэх.
Та принтерт холбохыг хүссэн төхөөрөмж дээрээсээ интернэтэд хобогдох, ижил сүлжээнд дэх компьютер, сүлжээний төхөөрөмжүүдэд хандах боломжтой.
Хэрэв дээрхийг шалгасны дараа ч ажиллахгүй хэвээр байвал, суулгагчийг ашиглан сүлжээний тохиргоог ресет хий. Та үүнийг хамт ирсэн програм хангамжийн диск эсвэл вэб сайтнаас татаж авсан програмыг ашиглан ажиллуулах боломжтой.
http://epson.sn > Тохируулга
E-10
Дараахийг шалгана уу.
Сүлжээн дэх бусад төхөөрөмжүүд асаалттай эсэх.
Хэрэв та принтерийн IP хаяг авахыг Manual дээр тохируулсан бол сүлжээний хаягууд (IP хаяг, сабнэт маск, өгөгдмөл гарц) зөв байна.
Хэрэв эдгээр нь буруу байвал сүлжээнд ресет хий. Та принтерийн IP хаяг, сабнэт маск болон өгөгдмөл гарцыг сүлжээний холболтын тайлан Network Status хэсгээс шалгах боломжтой.
Хэрэв DHCP идэвхижсэн бол IPхаяг авахыг Auto дээр тохируул. Хэрэв та IP хаягийг гар аргаар тохируулахыг хүсвэл, хандалтын цэгийн IP хаягийг шалгаад, принтерийн хянах самбар буюу Web Config дээрх сүлжээний тохиргооны дэлгэцээс Manual-г сонго. Сабнэт маскийг [255.255.255.0] дээр тохируул.
E-11
Дараахийг шалгана уу.
TCP/IP Тохируулгыг Manualдээр тохируулсан үед өгөгдмөл гарцын хаяг зөв эсэх.
Өгөгдмөл гарцаар тохируулсан төхөөрөмж асаалттай эсэх.
Өгөгдмөл гарцын зөв хаягийг тохируул. Та өгөгдмөл гарцын хаягийг принтерийн хянах самбар буюу Web Configдээрх сүлжээний төлөвийн дэлгэцээс сүлжээний төлөвийн тайлан, эсвэл сүлжээний төлөвийн хуудсыг хэвлэн шалгах боломжтой.
E-12
Дараахийг шалгана уу.
Сүлжээн дэх бусад төхөөрөмжүүд асаалттай эсэх.
Хэрэв гар аргаар оруулсан бол сүлжээний хаягууд (IP хаяг, сабнэт маск, өгөгдмөл гарц) зөв эсэх.
Бусад төхөөрөмжүүдийн сүлжээний хаягууд (сабнэт маск, өгөгдмөл гарц) ижилхэн эсэх.
IP хаяг бусад төхөөрөмжүүдтэй зөрчилдөхгүй эсэх.
Хэрэв дээрхийг шалгасны дараа ч ажиллахгүй хэвээр байвал дараахыг шалгана уу.
Хамт ирсэн програм хангамжийн диск эсвэл вэб сайтнаас татаж авсан програмыг ашиглан принтертэй ижил сүлжээнд байгаа компьтер дээр сүлжээний тохиргоог хий.
http://epson.sn > Тохируулга
WEP аюулгүй байдлын төрлийг ашиглаж байгаа хандалтын цэг дээр хэд хэдэн нууц үг бүртгүүлэх боломжтой. Хэрэв хэд хэдэн нууц үг бүртгэгдсэн бол, хамгийн эхэнд бүртгэгдсэн нууц үг нь принтерт тохируулагдсан эсэхийг шалга.
E-13
Дараахийг шалгана уу.
Хандалтын цэг, хаб, рүүтэр зэрэг сүлжээний төхөөрөмжүүд асаалттай эсэх.
Сүлжээний төхөөрөмжийн TCP/IP Тохируулга гар аргаар тохируулагдаагүй эсэх. (Хэрэв бусад сүлжээний төхөөрөмжүүдийн TCP/IP Тохируулга гар аргаар тохируулагдаж, принтерийн TCP/IP Тохируулга автоматаар тохируулагдсан бол принтерийн сүлжээ бусад төхөөрөмжүүдийн сүлжээнээс ялгаатай болж магадгүй.)
Хэрэв дээрхийг шалгасны дараа ч ажиллахгүй хэвээр байвал дараахыг шалгана уу.
Хамт ирсэн програм хангамжийн диск эсвэл вэб сайтнаас татаж авсан програмыг ашиглан принтертэй ижил сүлжээнд байгаа компьтер дээр сүлжээний тохиргоог хий.
http://epson.sn > Тохируулга
WEP аюулгүй байдлын төрлийг ашиглаж байгаа хандалтын цэг дээр хэд хэдэн нууц үг бүртгүүлэх боломжтой. Хэрэв хэд хэдэн нууц үг бүртгэгдсэн бол, хамгийн эхэнд бүртгэгдсэн нууц үг нь принтерт тохируулагдсан эсэхийг шалга.
b: Сүлжээний Орчин дахь Зурвасууд
Зурвас
Шийдэл
*Multiple network names (SSID) that match your entered network name (SSID) have been detected. Confirm network name (SSID).
Хэд хэдэн хандалтын цэг дээр нэг ижил SSID тохируулах боломжтой. Хандалтын цэгийн тохиргоог шалгаж, SSID-г өөрчил.
The Wi-Fi environment needs to be improved. Turn the wireless router off and then turn it on. If the connection does not improve, see the documentation for the wireless router.
Дундах саад болох зүйлсийг нь авч принтерийг хандалтын цэгт ойртуулаад, хандалтын цэгийг асаана уу. Хэрэв холбогдохгүй хэвээр байвал, хандалтын цэгтэй хамт ирсэн бичиг баримтыг үзээрэй.
*No more devices can be connected. Disconnect one of the connected devices if you want to add another one.
Та энгийн AP горимд нэгэн зэрэг дөрөв хүртэлх Wi-Fi төхөөрөмжийг холбох боломжтой. Дахин Wi-Fi төхөөрөмж нэмэхийн тулд холбогдсон Wi-Fi төхөөрөмжийн нэгийг салгах хэрэгтэй.